“Мэдээллийн аюулгүй байдал” дунд шатны сургалт боллоо

МТҮП-аас 2019 оны 2 сарын 25-аас 3 сарын 01-ний хооронд зохион байгуулсан “Мэдээллийн аюулгүй байдал” дунд шатны сургалт амжилттай болж өндөрлөлөө. Тус сургалтанд төрийн болон хувийн хэвшлийн 6 мэдээллийн технологийн мэргэжилтэн хамрагдсан юм. Шалгалтаа амжилттай өгч, сертификатаа гардан авсан нийт төгсөгчдөдөө баяр хүргэж, амжилт хүсье.

Бид 4 сард явагдах “Linux” анхан шатны сургалтандаа бүртгэж байна. Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг altantsetseg@itpark.mn, 11-318043, 99107647 дугаарт холбогдож, авна уу