ICDL гэж юу вэ?

“Олон улсын компьютерийн хэрэглээний гэрчилгээ” олгох (ICDL) шалгалт нь олон улсын стандартын шалгуур үзүүлэлтэд суурилсан хэрэглэгчдийн компьютерийн хэрэглээний ур чадвар, мэдлэг, практикийг үнэлдэг шалгалт юм.

Анх “Европийн компьютерийн хэрэглээний гэрчилгээ” буюу ECDL хөтөлбөр дор зохиогддог байсан уг шалгалт европ төдийгүй олон улсад нэр хүнд нь  өсч шалгалтанд хамрагдагсдын хүрээ улам бүр тэлж, тив дамжсан байна. Ийнхүү үйл ажиллагааны шаардлагаар “Олон улсын компьютерийн хэрэглээний гэрчилгээ” ба ICDL болж өргөжиж чаджээ. Өнөөдөр ICDL нь ECDL-ийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нэрний хувьд зарчмын ялгаа байхгүй, нэгэн ижил хөтөлбөр хэрэгжүүлдэг юм.

“Олон улсын компьютерийн хэрэглээний гэрчилгээ”-ний шалгалт “Суурь”, “Дунд”, ”Ахисан” 3 түвшний нийт 17 модультай. ICDL модуль бүр хамгийн сүүлийн үеийн мэдээллийн технологийн ур чадвар, мэдлэгийг практиктай хослуулсан агуулгыг хөтөлбөртөө тусгадаг байна. Модуль  тус бүрт гэрчилгээ олгодог давуу талтай тул хүссэн хүн бүр шалгалтад оролцох боломжтой.Тиймээс өөрийгөө сорих буюу ажлын байрны шаардлагад тавигдсан компьютерийн ур чадвараа хөгжүүлж, олон улсын түвшинд үнэлүүлж, баталгаажуулах сайхан боломжийг Мэдээлэл, технологийн үндэсний парк нээлттэй болгож өглөө.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 88015840 дугаараас авна уу?

ICDL шалгалтын модуль.