Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан сургалт болж байна

МТҮП-аас эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд зориулж 2019 оны 1 сарын 21-ээс 1 сарын 31-ний хооронд “Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдал” анхан, дунд шатны захиалгат сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалт нь Эрүүл мэндийн яамны "Цахим эрүүл мэнд" төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа ба сургалтанд нийт хөдөө орон нутаг, нийслэлийн 90 мэдээллийн технологийн мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм