Монгол улс 2018 оны ITPEC-ийн "ШИЛДЭГ" гишүүн орноор шалгарлаа

Мэдээлэл, технологийн үндэсний парк нь жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг ээлжит  Мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг 2018 оны 10 сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулсан билээ. Уг шалгалт нь Япон, Тайланд, Вьетнам, Мьянмар, Бангладеш, Филиппин, Монгол зэрэг Азийн 7 оронд (нийтэд нь ITPEC-ийн гишүүн орнууд гэдэг ) нэгэн зэрэг зохион байгуулагдахаас гадна Энэтхэг, Сингапур, Солонгос, Хятад, Тайван зэрэг орнууд уг шалгалтын гэрчилгээг хүлээн зөвшөөрдөг болно.

https://www.ipa.go.jp/english/humandev/mutualrecognition.html

Өнгөрсөн намрын шалгалтанд Монгол улсаас 88 шалгуулагч хамрагдсанаас 14 шалгуулагч тэнцсэн бөгөөд тэр дундаас Мэдээллийн технологийн инженерийн ахисан түвшний шалгалт (AP)-нд МУИС-ХШУИС-ийн багш Д.Энхзол, Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт (FE)-нд Б.Наранхүү нар нь хамгийн өндөр оноог авч тэнцэн 2019 оны 2 сарын 18-27-ны хооронд Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдах “Top Gun Training” хөтөлбөрт оролцохоор боллоо.

Япон улсаас Монгол улсын МТ-ийн хүний нөөцийн ур чадварыг үнэлэн 2018 оны хамгийн “ШИЛДЭГ” гишүүн орноор шалгаруулсан бөгөөд үүний нэг тод илрэл нь Асуулт боловсруулах үндэсний зөвлөлийн гишүүн МУИС-ХШУИС-ийн багш Б.Батнямыг дээрх хөтөлбөрт урьж оролцуулахаар боллоо.

Мөн Азийн орнуудаас хамгийн өндөр оноотой тэнцэгчээр МУИС-ХШУИС-ийн багш Д.Энхзол, Монгол улсаас МТ-ийн паспорт шалгалтанд хамгийн өндөр оноотой тэнцэгчээр тус сургуулийн оюутан Д.Түвшинбаяр, хоёрдахь өндөр оноотой тэнцэгчээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн инженер Ч.Батзориг нар шалгарсан нь Монголын МТ-ийн мэргэжилтнүүдийн ур чадвар Азийн орнуудаас өндөр түвшинд гарч байгааг харуулсан том амжилт болж байна.

Ингээд МТ-ийн хөгжлийн хурдасгуур болсон нийт тэнцэгч, оролцогч нартаа амжилт хүсье.



6666666