Мэдээлэл технологийн үндэсний парк нь ГАДААД ХАРИЛЦААНЫ АЖИЛТАН шалгаруулж авна

Гадаад харилцааны мэргэжилтэн

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Олон улсын байгууллага, холбоод, паркуудтай холбоо тогтоох, хамтын ажиллагаа өрнүүлэх, байгууллагын гадаад харилцааг хөгжүүлэх, МТҮП-ын  үйл ажиллагааг олон улсад сурталчилан, таниулах
  • Холбогдох гадаад, дотоодын байгууллага, компаниудын судалгааг хийж, гадаад харилцааны бодлого, чиглэлийг тодорхойлох, албан хаагчдыг мэдээллээр хангах, албан хаагчдын гадаадад зорчих болон гаднаас ирэх зочдын айлчлалтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах
  • Гадаад хамтын ажиллагаатай холбоотой гэрээ, хэлэлцээр, уулзалтын орчуулга, бичиг баримтын боловсруулалт хийх
  • Холбогдох төлөвлөгөө, төсөл хөтөлбөр боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг хангуулах
  • Хэрэгжүүлсэн ажлын үр дүнг тайлагнах, дүгнэлт гаргах, дүгнэлтийн дагуу судалгааг хийх
  • Гадаад хамтын ажиллагааны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, гадаад хэлнээс материал  орчуулах, аман болон бичгийн орчуулга хийх
  • Байгууллагын цахим хуудас дахь англи хувилбарыг хөтлөх, холбогдох мэдээллээр баяжуулах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • ОУ-ын харилцаа болон орчуулагч мэргэжлээр төгссөн
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
  • Тайлан, төлөвлөгөө боловсруулах, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, илтгэх чадвартай
  • Багаар ажиллах, байгууллагын соёл, орчинд дасан зохицох, ажлын ачаалал даах чадвартай
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бизнетворк Академи-д шалгалт өгсөн бол давуу тал болно

Нэмэлт мэдээлэл

Давуу талын боломж:

  • Англи, Хятад, Япон, Солонгос хэл эзэмшсэн (IELTS, TOEFL-ын оноотой бол давуу талтай) мөн бусад гадаад хэлтэй бол давуу тал болно
  • Мэдээллийн технологийн салбарт ажиллаж байсан бол
  • Мэдээллийн технологийн чиглэлээр давхар мэргэжил эзэмшсэн бол

 

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй ажил горилогчид:

  • "Мэдээллийн технологийн үндэсний парк”-ын  байран дээр ирж анкет бөглөх
  • Эсвэл hr@itpark.mn хаягаар резюме илгээж болно.

 

 

Бүрдүүлэх материал:

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
  •  Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  •  Хоёр хувь цээж зураг
  •  Гурван үеийн намтар
  •  Ажилд орохыг хүссэн өргөдөл
  •  Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

 

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчаас ярилцаганд урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 90100450  утсаар холбогдоно уу.

 

 

Бусад

БайршилУлаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
СалбарМэдээлэл технологи, Харилцаа холбоо
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
Цалин800,000 - 1,000,000
Тохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Монгол улс, Улаанбаатар хот , Сvхбаатар дvvрэг, Бага тойруу-49 Ulaanbaatar, Mongolia 14200
Утасны дугаар11 32 7123, 312920
Факс976-113271