МТ-ийн инженерийн шалгалтанд тэнцэгчид гэрчилгээгээ гардан авлаа.

Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/-тэй хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ыг 26 дахь удаагаа 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулсан билээ.

Тус шалгалтанд нийт 88 шалгуулагч  хамрагдсанаас 14 шалгуулагч нь амжилттай дүн үзүүлэн тэнцсэн бөгөөд МТҮП-ийн Сургалт, судалгаа, хөгжүүлэлтийн албаны дарга тэнцэгчдэд Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдөх гэрчилгээг гардууллаа.

Энэ жилийн шалгалтын онцлог нь хөдөө орон нутгаас шалгуулагчид хамрагдсан бөгөөд Архангай аймгийн Прокурорын ерөнхий газрын мэдээллийн технологийн ажилтан Д.Болд-Эрдэнэ, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн инженер Ч.Батзориг, Б.Солонго нар тэнцсэн нь байлаа. Ингээд нийт тэнцэгчиддээ баяр хүргэе.

Жич: Дараагийн шалгалт 2019 оны 04 дүгээр 28-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд шалгалтанд бэлтгэх сургалт 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр МТҮП дээр эхэлнэ.