ОУ-ын Асуулт боловсруулагчдын уулзалт амжилттай болж өндөрлөлөө

Азийн орнуудын МТ-ийн инженерийн шалгалтын зөвлөл ITPEC-ийн 25 дахь удаагийн уулзалт Мьянмар улсын нийслэл Янгон хотноо 2018 оны 11 сарын 28 - 30-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Тус уулзалтанд 7 орны нийт 20 төлөөлөгч оролцсон бөгөөд Монгол улсаас МУИС-ХШУИС-ийн багш Д-р.Б.Өсөхбаяр, Ц.Лхамролом нар амжилттай оролцоод ирлээ. Уулзалтаар 2019 онд зохион байгуулагдах МТ-ийн инженерийн шалгалтын асуултуудыг хэлэлцэн, сонгон шалгаруулсан бөгөөд Монгол улс боловсруулсан асуултын чанараараа гишүүн орнуудын дунд 4-р байрт шалгарсан байна.

1