2018 оны намрын Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын дүн гарлаа

Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн 2018 оны намрын нэгдсэн шалгалт өнгөрсөн 10 сарын 28-ны өдөр 25 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдсан билээ.

Шалгалт нь Мэдээллийн технологийн паспорт шалгалт (МТПШ), Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт (МТИСШ), Мэдээллийн технологийн инженерийн ахисан түвшний шалгалт (МТИАТШ) гэсэн 3 ангилалаар зохион байгуулагдсан бөгөөд эдгээр шалгалтуудад 94 хүн бүртгүүлснээс МТПШ-нд 40 шалгуулагч, МТИСШ-нд 39 шалгуулагч, МТИАТШ-нд 9 шалгуулагч тус тус оролцов.

Шалгалтын дүнгээр МТПШ-нд 12 шалгуулагч буюу нийт шалгуулагчдын 30 хувь, МТИСШ-нд 1 шалгуулагч буюу нийт шалгуулагчдын 2,5 хувь, МТИАТШ-нд 1 шалгуулагч буюу нийт шалгуулагчдын 11,1% нь амжилттай дүн үзүүлж тэнцлээ.

Шалгуулагчдын амжилтын хувийг шалгалт тус бүрээр үзүүлбэл:

МТПШ-ын амжилтын хувь

МТПШ

Шалгуулагчдын тоо

Амжилттай шалгуулагчид

Өглөөний шалгалт

40

12

30%

 

МТИСШ-ын амжилтын хувь

МТИСШ

Шалгуулагчдын тоо

Амжилттай шалгуулагчид

Өглөөний шалгалт буюу мэдлэгийн шалгалт

37

0

0%

Өдрийн шалгалт буюу ур чадварын шалгалт

37

4

10.8%

Ерөнхий дүн

39

1

2.5%

 

МТИАТШ-ын амжилтын хувь

МТИСШ

Шалгуулагчдын тоо

Амжилттай шалгуулагчид

Өглөөний шалгалт буюу мэдлэгийн шалгалт

9

5

55.55%

Өдрийн шалгалт буюу ур чадварын шалгалт

9

1

11.11%

Ерөнхий дүн

9

1

11.11%

 

Шалгуулагч нь МТИСШ-ын өглөөний болон өдрийн шалгалтын аль нэгэнд нь тэнцсэн бол нэг жилийн дотор зөвхөн тэнцээгүй шалгалтаа дахин өгөх боломжтой бөгөөд хэрвээ амжилттай дүн үзүүлбэл тухайн шалгуулагчийг шалгалтанд тэнцсэнд тооцдог журамтай. (Шалгалтын журмын дагуу шалгалтын төлбөрийг бүтэн төлнө)

Мөн МТИСШ эсвэл МТИАТШ-нд хамгийн өндөр оноогоор тэнцсэн 1 шалгуулагч нь 2019 оны 2 дугаар сард Япон улсад зохион байгуулагдах ”Top Gun Training” хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдах эрхтэй болж байгаа юм.

Шалгалтын дүнг эндээс  харна уу.

2018 оны намрын шалгалтанд тэнцсэн шалгуулагчид

Шалгалтын нэр

Овог

Нэр

Байгууллага

1

МТПШ

Дашдаваа

Түвшинбаяр

МУИС-ХШУИС, оюутан

2

МТПШ

Чинзориг

Батзориг

Эрдэнэт үйлдвэр ХХК

3

МТПШ

Гантөмөр

Онон

МУИС-ХШУИС, оюутан

4

МТПШ

Дамдин

Дэлгэрмөрөн

МУИС-ХШУИС, оюутан

5

МТПШ

Ганбат

Батжаргал

Хувиараа

6

МТПШ

Хишигболд

Цоморлиг

МУИС-ХШУИС, оюутан

7

МТПШ

Дашням

Болд-Эрдэнэ

Архангай аймгийн прокурорын газар

8

МТПШ

Сайнжаргал

Ганхуяг

Их Засаг ОУИС, багш

9

МТПШ

Батнасан

Солонго

Эрдэнэт үйлдвэр ХХК

10

МТПШ

Жаргалсайхан

Есөн-Эрдэнэ

МУИС-ХШУИС, оюутан

11

МТПШ

Энхтөр

Эрдэмтөгс

ШУТИС - Е сургууль, оюутан

12

МТПШ

Амарбуян

Отгонбаяр

ШУТИС - Е сургууль, оюутан

13

МТИСШ

Чулуунбаатар

Барсболд

МУИС-ХШУИС, оюутан

14

МТИАТШ

Довдон

Энхзол

МУИС-ХШУИС, багш