“Хакер 1.0” сургалтын бүртгэл эхэллээ

Мэдээллийн аюулгүй байдал нь хувь хүн, байгууллагын цахим үнэт зүйлийг хамгаалах, цахим орчинд зүй зохистой хэрэглээг бий болгох, цахим эрсдэлийн талаар мэдлэгтэй болж өөрийгөө болон байгууллагаа эрсдэлээс хамгаалах үндсэн үүрэг бүхий ойлголт юм. Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн нь хакеруудаас хамгаалахын тулд өөрөө хакерын мэдлэгтэй байх зайлшгүй шаардлагатай байдаг. Иймд та өөрийн системийн сул талыг илрүүлэх, халдлагыг гүйцэтгэх суурь мэдлэг, чадвартай байх зайлшгүй шаардлагатй болж байна. МТҮП мэргэжилтнүүддээ зориулсан “Хакер 1.0” анхан, дунд шатны сургалтыг зохион байгуулах гэж байна. Та халдлага хийх үндсэн суурь мэдлэгтэй болж цаашид өөрийгөө хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах чадвартай болъё гэвэл “Хакер 1.0” сургалтанд бүртгүүлээрэй. Та altantsetseg@itpark.mn, утас: 99107647, 88015840 дугаарт холбогдож бүртгүүлээрэй