Мэдээллийн аюулгүй байдал сургалтын бүртгэл эхэллээ

Та байгууллагынхаа мэдээллийг үнэлж чадаж байна уу? Ажилчдын мэдээллийн нууцлалыг зөвхөн програмистуудад даатгаад орхисон юм биш биз? МАБ-ыг олон улсад хэрхэн хамгаалдаг талаарх таны ойлголт ажилчдадаа шаардлага тавих хэмжээнд байж чадаж байна уу?
Мэдээллийн аюулгүй байдлын үндсэн ойлголтгүй байснаар бид өдөр тутмын цахим хэрэглээндээ эрсдэл дагуулж бусдыг болон өөрийгөө эрсдэлтэй байдалд оруулж байдаг.
Иймд та МАБ-ын үндсэн ойлголттой болж, эрсдлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган ажиллая, олон улсын стандартын талаар мэдлэгтэй болъё гэвэл 2018 оны 12 сарын 03-07-ны хооронд зохион байгуулагдах “МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” /анхан шат/-ын сургалтанд бүртгүүлээрэй.
Та тус сургалтанд хамрагдсанаар дараах мэдлэг, чадварыг эзэмших болно.
- Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл, аюул, эрсдлийн үнэлгээний суурь ойлголт
- Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, журам, стандарт, зөвлөмжийг хэрхэн бэлдэх, боловсруулах
- Мэдээллийн аюулгүй байдлын тоног төхөөрөмжүүд, тэдгээрийн ажиллагааны зарчим, шаардлага хэрэгцээ, хоорондын ялгаа
- Мэдээллийн аюулгүй байдлын зарим тоног төхөөрөмжийн тохиргоо
- Цахим орчинд түгээмэл хийгдэж буй халдлагууд болон тэдгээрээс хэрхэн хамгаалах талаарх ойлголтууд, зарим тохиргоо
- Нууцлалын алгоритмууд /Encryption algorithms/
Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: www.training.itpark.mn, ☎️99107647 дугаараас авна уу.
Та дараах хаягаар бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулаарай.
altantsetseg@itpark.mn