2018 оны намрын МТИШ амжилттай болж өндөрлөлөө

МТҮП-аас мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүргэх зорилгоор Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/-тэй хамтран зохион байгуулдаг Мэдээллийн технологийн инженерийн шалгалт /МТИШ/-ын намрын шалгалт 2018 оны 10 сарын 28-ны өдөр тус паркийн 211, 302, 303, 304 тоот танхимуудад болж өндөрлөлөө. Энэ удаагийн шалгалт нь Мэдээллийн технологийн паспорт шалгалт /МТПШ/, Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт /МТИСШ/, Мэдээллийн технологийн инженерийн ахисан түвшний шалгалт /МТИАТШ/ гэсэн 3 ангиллаар зохион байгуулагдсан бөгөөд шалгалтанд нийт 98 хүн бүртгүүлсэнээс МТПШ-нд 39 шалгуулагч, МТИСШ-нд 38, МТИАТШ-нд 9 шалгуулагч оролцов. 12 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү шалгалт нь Азийн 7 оронд нэгэн зэрэг нэг цагт зохион байгуулагддаг олон улсын шалгалт бөгөөд шалгалтанд тэнцсэнээр Азийн 12 оронд мэргэжлээрээ ажиллах боломжтойгоос гадна хамгийн өндөр оноо авсан 1 шалгуулагч Япон улс руу үнэ төлбөргүй явж, “Top Gun Training” хөтөлбөрт хамрагдах эрхээр шагнуулдаг юм.

Шалгалтанд орсон нийт шалгуулагчдадаа амжилт хүсье.

Шалгалтыг амжилттай зохион байгуулсан МТҮП-ийн хамт олондоо талархсанаа илэрхийлье