Firewall сургалтын бүртгэл эхэллээ

Сүүлийн жилүүдэд байгууллагын болон хувь хүний өгөгдөл, мэдээлэл цахим хэлбэрт шилжиж буйтай холбоотой цахим халдлага, мэдээлэл алдагдах нь ихсэж цахим гэмт хэргийн зах зээл асар хурдацтай тэлж байгаа билээ. Судалгаа, шинжилгээний Статистик байгууллагаас гаргасан судалгаагаар 2018 онд цахим аюулгүй байдлын үнэлгээ 153 тэрбум доллар байгаа бол 2022 онд 232 тэрбум болно гэж таамаглажээ. Зах зээл дээр цахим халдлагаас хамгаалах олон тооны шийдэл байдаг ч галт хана (Firewall) ашиглан цахим халдлагаас сэргийлэх, халдлагын мэдээллийг цаг алдалгүй авах нь хамгийн зөв, оновчтой шийдэл хэвээр байсаар байгаа юм.

Та галт хана (Firewall) ашиглан мэдээллээ цахим халдлагаас хамгаалж, халдлагын мэдээллийг цаг алдалгүй авч байя гэвэл 11 сарын 19-өөс эхлэх “Firewall” сургалтанд
бүртгүүлээрэй.
Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.training.itpark.mn ☎️ 99107647 дугаараас авна уу.