Мэдээлэл технологийн үндэсний парк нь дараах ажлын байранд сонгон шалгаруулалт зарлалаа

Мэдээлэл технологийн үндэсний парк нь дараах ажлын байранд АЖИЛТАН шалгаруулж авна

Ажлын байр:

Энтрепренёршип, инноваци, сургалт, судалгааны хэлтсийн дарга

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Энтрепенёршипийн хөгжлийн дэлхийн чиг хандлагад тулгуурлан, үндэсний нөхцөл байдалтай уялдуулсан энтрепенёршипийн хөгжлийн стратеги төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлэх

  • Төр, хувийн хэвшил, нийгмийн салбарт инновацийг үр дүнтэй нэвтрүүлэх талаар макро, микро түвшний судалгаа, датанд тулгуурласан стратегийн төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлэх

  • Энтрепенёршип, инноваци, креатив зэрэг зөөлөн бөгөөд өрсөлдөхүйц ур чадваруудыг нийгмийн бүхий л түвшинд таниулан, суулгахад чиглэсэн сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулах, судалгаа хийж, анализ, чиглэл гаргах, хэрэгжүүлэх  

  • Зорилтот сургалт, судалгааг зохион байгуулах, анализ, чиглэл гаргах, хэрэгжүүлэх

  • Энтрепенёршип, инноватор, өндөр технологи судлаачид, стартаппуудыг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, төрийн бодлого, стратегийн менежментийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэг хамгаалсан (Гадаадын нэр хүндтэй сургууль төгссөн болон тухайн орондоо энтрепренёршип, инновацийн чиглэлээр судалгаа, ажилд хамрагдаж байсан бол давуу тал болно)

  • Төр, Хувийн хэвшлийн салбарт 3-аас доошгүй жил удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай

  • Олон улсын хэмжээний судалгаа хийж, судалгааны дата, үр дүнд суурилсан шийдвэр гаргах чадвартай

  • Төрөлх хэлдээрээ болон Англи хэл дээр харилцааны болон бичиг, ярианы өндөр чадвартай.

  • Сургалтын хөтөлбөр боловсруулах, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах төслийн менежментийн ур чадвартай

  • Шинийг санаачлагч, харилцааны өндөр соёлтой, төсөөлөн сэтгэх, асуудлыг олон талаас нь бодож боловсруулах, амьдралд буулгаж шийдвэр гаргах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/

  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар батлах/

  • Хоёр хувь цээж зураг

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл

  • Иргэний үнэмлэхний хуулбар

Нэмэлт мэдээлэл:

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй ажил горилогчид:

  • "Мэдээлэл технологийн үндэсний парк”-ийн  байран дээр ирж анкет бөглөх

  • Эсвэл munguntuul@itpark.mn хаягаар резюме илгээж болно.

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчыг  ярилцлаганд урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ажлын цагаар 318043, 90100450  утсаар холбогдоно уу.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2018 оны 11 сарын 02-ны 17:00 цаг хүртэл

Холбоо барих: 318043, 90100450

Хаяг: Мэдээлэл, технологийн үндэсний парк, Монгол улс, Улаанбаатах хот-14200, Бага тойруу-49, Сүхбаатар дүүрэг

Ажлын байр:

Бүтээмж, төслийн удирдлага, хамтын ажиллагааны хэлтсийн дарга

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Мэдээлэл, технологийн үндэсний паркийн үйл ажиллагааны бүтээмжийг хөгжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг удирдан зохион байгуулах,

  • Салбарын хөгжлийн чиг хандлагад тулгуурлаж богино, дунд, урт хугацааны стратеги боловсруулж, хэрэгжүүлэх

  • Мэдээлэл технологийн үндэсний паркийн үйл ажиллагааг хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээний маркетингийн үйл ажиллагаанд зохион байгуулах,

  • Байгууллагын гадаад, дотоод харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагааг зохион байгуулж үр дүнтэй удирдах

  • Төр, хувийн хэвшил, нийгмийн салбарт инновацийг үр дүнтэй нэвтрүүлэх талаар макро, микро түвшний судалгаа, датанд тулгуурласан стратегийн төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлэх

  • Энтрепенёршип, инноватор, өндөр технологи судлаачид, стартаппуудыг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах

  • Ажлын уялдаа холбоо, бэрхшээл, шийдлийг судалгаа, шийдлээр гарц олж бүтээлчээр шийдвэрлэх, удирдлагаар хангах , оролцох

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, төслийн удирдлага , төрийн захиргаа, гадаад харилцаа эсхүл Мэдээллийн технологийн мэргэжлээр их дээд сургууль төгссөн байх  (Гадаадын нэр хүндтэй сургууль төгссөн болон тухайн орондоо энтрепренёршип, инноваци, төсөл дээр ажилд хамрагдаж байсан бол давуу тал болно)

  • Төр, Хувийн хэвшлийн салбарт 3-аас доошгүй жил удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай

  • Олон улсын хэмжээний судалгаа хийж, судалгааны дата, үр дүнд суурилсан шийдвэр гаргах чадвартай.

  • Төрөлх хэлдээрээ болон Англи хэл дээр харилцааны болон бичиг, ярианы өндөр чадвартай.

  • Асуудал шийдвэрлэх чадвартай. Ажлынхаа араас бүтээлч хандлагаар шуурхай ажиллаж чаддаг

  • Үр дүн, бүтээмж, цаг үедээ суурилсан ажлын арга барил, хандлагаар ажилдаа ханддаг байх

  • Шинийг санаачлагч, харилцааны өндөр соёлтой, төсөөлөн сэтгэх, асуудлыг олон талаас нь бодож боловсруулах, амьдралд буулгаж шийдвэр гаргах чадвартай

  • Салбар, нийгэмдээ хэрэгжүүлсэн 1-2 томоохон төсөл хөтөлбөр удирдсан, санаачилсан, оролцсон байх  (Давуу тал болно) 

Бүрдүүлэх материал:

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/

  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар батлах/

  • Хоёр хувь цээж зураг

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл

  • Иргэний үнэмлэхний хуулбар

Нэмэлт мэдээлэл:

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй ажил горилогчид:

  • "Мэдээлэл технологийн үндэсний парк”-ын  байран дээр ирж анкет бөглөх