“TOPCIT” шалгалт амжилттай болж өндөрлөлөө

Мэдээлэл, технологийн үндэсний парк /МТҮП/-аас олон улсын стандартын шалгуур үзүүлэлтэнд суурилсан мэдээллийн технологийн ур чадвар, мэдлэгийг үнэлэх олон улсын “ТОPСIТ” шалгалтыг  10 сарын 16-ны 09.30-18.30 цагийн хооронд 3 ээлжээр амжилттай зохион байгууллаа.

Тус шалгалтыг МТҮП нь БНСУ-ын Мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институт /МТДИ/ болон Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар /ХХМТГ/-тай  хамтран зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн шалгалтанд төрийн болон хувийн хэвшлийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, их дээд сургуулийн оюутан, багш нар нийт 63 шалгуулагчид оролцож, ур чадвараа шалгуулсан юм.

“TOPCIТ” шалгалт нь мэдээллийн технологийн салбарын инженер, техникийн ажилчид,  програм хангамж хөгжүүлэгчид, мэдээллийн технологийг ажил албандаа хэрэглэдэг ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг үнэлэх, ур чадварыг тодорхойлох зорилготой  шалгалтын систем юм.

Тус шалгалт нь програм хангамж, өгөгдлийн сан, сүлжээний нууцлал, МТ-ийн  бизнес, техникийн харилцаа, төслийн удирдлага гэсэн 6 чиглэлд ур чадварыг тодорхойлох бөгөөд компьютер дээр 5 түвшний 65 асуулттай, нийт 1000 оноогоор дүгнэдэг шалгалт юм.

Жилд 2 удаа зохион байгуулагдах “ТОPСIТ”-ын шалгуулагчдаас хамгийн өндөр оноо авсан шалгуулагчдыг БНСУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэрүүлэх институц /Institute for Information and Communications Technology Promotion/-ын урилгаар тус улсын техник технологийн гайхамшигтай танилцах тусгай хөтөлбөрт хамрагдах  боломжтой юм.

Энэхүү шалгалтанд “Тэнцсэн”, “Тэнцээгүй” гэсэн үнэлгээ авахгүй, зөвхөн Ямар салбар, чиглэлд өөрийн ур чадвар өндөр байгааг тодорхойлно. Нийт 5 түвшний 65 асуулттай 1000 хүртэлх оноогоор дараах байдлаар дүгнэх юм. .

  • Анхлан суралцагч /0-99 оноо/

  • Суурь мэдлэгтэй суралцагч /100-399/

  • Өрсөлдөхүйц чадвартай /400-699/

  • Мэргэжлийн түвшний /700-899/

  • Зөвлөх түвшний /900-1000/

Шалгалтын хариуг 1-2 сарын дараа онлайнаар “Зөвхөн шалгуулагчид” илгээх бөгөөд түвшин бүрийн чадварыг тодорхойлсон “Олон улсын гэрчилгээ”-г  олгоно

Нийт шалгуулагчдадаа амжилт хүсье