Мэдээллийн технологийн мэргэшүүлэх сургалтын бүртгэл эхэллээ

Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк нь мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, чадваржуулах зорилгоор МТ-ийн төрөлжсөн сургалтуудыг зохион байгуулдаг ба 2018 оны 11, 12 сарын сургалтууддаа бүртгэж эхэллээ.

Бид 2018 онд

  1. Firewall  /анхан шат/  
  2. Сүлжээ /анхан шат/
  3. Мэдээллийн аюулгүй байдал /анхан шат/
  4. Хакер 1.0  /анхан, дунд шат/  сургалтуудыг зохион байгуулах гэж байна.

Сургалтыг тухайн хичээлээр мэргэшсэн мэргэжлийн, олон улсын сертификаттай багш нар заадаг бөгөөд та богино хугацаанд анхан шатнаас эхэлж, шат дараалалтай цогц мэдлэг, чадварыг эзэмшье гэвэл манай сургалтын төвийг зориорой.

Та сургалтын агуулга болон дэлгэрэнгүй мэдээллийг www.trining.itpark.mn, altantsetseg@itpark.mn, 11-327322, 99107647 дугаараараас лавлана уу.