ITPark-ийн инкубаторын 33 дахь элсэлт зарлагдлаа

Мэдээлэл, технологийн гарааны компаниуд, шилдэг старт-апыг бойжуулагч     Мэдээлэл, технологийн үндэсний парк    /МТҮП/ нь “БИЗНЕС ИНКУБАТОР”-ын 33 дахь удаагийн элсэлтээ зарлаж байна.

Мэдээлэл, технологийн “БИЗНЕС ИНКУБАТОР” -таа

  • Хиймэл оюун ухаан

  • Блокчейн технологи

  • Embed systems

  • Outsourcing

  • VR - Virtual Reality

  • AR- Augmented Reality

  • 3d printing

  • Holography

  • Internet of Things(IOT)

  • Mobile APP

  • Game

чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шинээр сэтгэгч, гарааны бизнесээ эхлүүлж байгаа  бизнес эрхлэгч компани /гарааны компаниуд/, баг хамт олон, хувь хүнийг сонгон шалгаруулалтандаа урьж байна.

Та бүхэн монголын анхдагч, хамгийн олон компани бойжуулах хүчин чадалтай инкубаторын үйлчилгээнд хамрагдсанаар:

  • Хотын А зэрэглэлийн бизнес бүсэд зах зээлийн ханшаас 90% хүртэл хөнгөлөлттэй үнээр ажиллах таатай оффисоор

  • Бизнес бойжуулалтын арвин туршлага, хууль эрх зүй, менежмент маркетингийн  иж бүрэн сургалт, үйлчилгээ

  • Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, идэвхжүүлэлтээ тасралтгүй явуулах студи, 3D принтер, эмбедэд системийн лабораторийн үйлчилгээ

  • Хөрөнгө оруулагчид, менторуудтай холбогдох

  • Бизнесийн эрх ашгийг хамгаалах, өмгөөлөл хууль зүйн туслалцааны зөвлөх үйлчилгээ

  • Бүтээгдэхүүний дотоодын болон гадаадын зах зээлд сурталчилж таниулах

  • Монгол Улсын болон олон Улсын зээл, төсөл хөтөлбөрт хамрагдах боломжуудыг эдлэх болно.

Сонгон шалгаруулалт

2018 оны 10 дугаар сарын 26-ны Баасан гарагт МТҮП-ийн 217 тоот /Coworking space 2/ өрөөнд болно.

Элсэгчдэд зориулсан семинар:

Семинар  2018 оны 10 дугаар сарын 19-ний  өдрийн 10:00 цагт “Coworking Space 2” танхим (217 тоот)-д болно.

Инкубаторын элсэлтэнд бүртгүүлэхдээ энд дарж  цахимаар бүртгүүлнэ үү!

Дэлгэрэнгүй мэдээллийг http://incubator.itpark.mn/incubator/for-applicants цэс болон 80991909 дугаарт холбогдож  авна уу.