МТ-ийн TOPCIT шалгалтын танилцуулах семинар боллоо

Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар болон БНСУ-ын Мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институттэй хамтран Мэдээллийн технологийн практик ур чадварын “TOPCIT” шалгалтыг 4 дэх удаагаа  зохион байгуулах гэж байна.

Тус шалгалттай холбоотойгоор  жил бүр танилцуулга семинарыг зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн семинарыг 9 сарын 28-нд  Олон Улсын Улаанбаатар Их Сургуультай хамтран багш, оюутнуудад зохион байгууллаа.

Танилцуулах семинараар TOPCIT шалгалт, шалгалтын дүнгийн харьцуулалт, шалгалтын ач холбогдол шалгалтанд хэрхэн яаж бэлтгэх талаар мэдээлэл хийж, оюутан залуусын асуусан асуултанд хариулж, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

“TOPCIT” шалгалтын бүртгэл явагдаж байгаа бөгөөд шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ТУСМХ-ийн мэргэжилтэн Б.Долгион /Утас:88015840/ болон  dolgion@itpark.mn хаягаар лавлана уу.