Инкубатор компаниудын хагас жилийн үнэлгээ боллоо

Мэдээллийн технологийн инкубаторт байршиж буй бойжигч компаниуд нь Мэдээллийн технологийн үндэсний паркын Инкубаторын үйл ажиллагааны журмын дагуу ажлын гүйцэтгэл, бизнес төлөвлөгөөний биелэлтээ хагас жилээр үнэлүүлдэг.

Намрын үнэлгээгээнд 28 дахь удаагийн сонгон шалгаруулалтаар элсэн орсон “Вайрал партнерс” ХХК, 31 дэх удаагийн сонгон шалгаруулалтаар элсэн орсон “Орион системс” ХХК, “Блүүмвейв” ХХК, “Рийлстар” ХХК, “Софтвейрхаус” ХХК, “Даяаршихуй” ХХК, “Ай Хаппи” зэрэг инкубаторт байршиж буй 7 компани оролццсон юм.

Үнэлгээгээр 6 компани тэнцэж цаашид гэрээгээ сунган ажиллахаар болсон бөгөөд 1 компанийн үндсэн үйл ажиллагаа зогсонги байдалтай дүгнэгдсэн тул гэрээг дуусгавар болгохоор боллоо.

Энэ удаа онлайн зар сурталчилгааны агентлаг “Вайрал партнерс” ХХК шилдэг төгсөгч болсон юм. Тус компани нь сошиал медиа маркетингийг ашиглан брэндийн нэр хүндийг өсгөх, сурталчилан таниулах, компанит ажил зохион байгуулах, суваг хөгжүүлэх, контент маркетингийн чиглэлээр мэргэшсэн үйл ажиллагаа явуулдаг. “Вайрал партнерс” ХХК-ийн олон нийтэд чиглэсэн сүүлийн компанит ажил нь ЦЕГ-тай хамтран зохион байгуулсан “UNFRIEND” хөдөлгөөн юм.