Мэдээлэл, Технологийн үндэсний паркийн Ерөнхий захирал Ц.Содномдамба болон Инноваци, технологи, судалгаа, хөгжүүлэлтийн хэлтсийн дарга О.Хичээнгүй нар Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдсан ITPEC-ийн гишүүн орнуудын удирдлагуудын уулзалтанд амжилттай оролцоод ирлээ.
Уулзалт 2018 оны 8 сарын 30-ээс 9 сарын 1-ний хооронд зохион байгуулагдсан бөгөөд Филиппин, Тайланд, Мьянмар, Вьетнам, Япон, Бангладеш, Монгол зэрэг 7 орны 15 төлөөлөгч оролцлоо.
Уулзалтаар ITPEC-ийн гишүүн орнуудын удирдлагууд бүтэн жилийн хугацаанд Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын хүрээнд хийгдсэн ажлын тайлангаа тавьж, цаашид хийх ажлын стратеги төлөвлөгөөгөө хэлэлцсэн байна.