“Social Media Week” арга хэмжээ болж өндөрлөлөө.

Дэлхийн 30 гаруй хотод нэгэн зэрэг зохион байгуулагддаг медиа, маркетинг, технологийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн хуран чуулдаг Social Media Week  (SMW) чуулганыг МТҮП-ийн инкубаторын шилдэг төгсөгчдийн нэг UNREAD компани Филиппиний Montogomery Fitch компанитай хамтран Улаанбаатар хотноо анх удаа албан ёсны эрхтэйгээр 9 дүгээр сарын 12, 13-нд зохион байгууллаа.

Энэхүү эвент нь медиа, маркетинг, технологийн огтлолцол дээр ажилладаг мэргэжилтнүүдэд интернет орчинд, сошиал медиа платформууд дээр өөрийгөө болон байгууллагаа зөв зүйтэй, үр дүнтэйгээр таниулан сурталчлах, нийгэмд эерэг нөлөөтэй санаачлагуудыг дэмжих боломжоор хангах зорилготой. Технологийн нөлөөгөөр хүмүүс хоорондоо холбогдох боломж хялбар болсон ч нөгөө талаар биеэ даах үзэл улам хүчтэй болсоор буй энэ цаг үед хамтдаа хөгжиж, биеэ даах гэсэн энэ хоёр ойлголтын заагийг багасгахын тулдп энэ жилийн “Social Media Week”-ийг дэлхий даяар “Closer” буюу Илүү ойр сэдвийн дор зохион байгууллаа.

SMW Ulaanbaatar-ийн 2 дахь өдөр Мэдээлэл технологийн үндэсний парк-ын Educated space дээр Цахим орчинд өөрийг урлах нь, Монголын сошиал ТВ-ийн тухай Volture гэж юу вэ?, Шууд дамжуулалтыг яаж өндөр түвшинд хийх вэ? сэдвүүдийн хүрээнд бодит кэйс, туршлага хуваалцах МASTER CLASS, SKILL MARKET, INSIGHT LAB арга хэмжээнүүд болж өндөрлөлөө.