Япон улсын мэдээллийн технологийг дэмжих агентлаг (IPA)-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

МТҮП нь Монгол улсад Мэдээлийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг үнэлэх, олон улсын МТ-ийн инженерийн шалгалтын системийг 2005 онд амжилттай нэвтрүүлж, 13 дахь жилдээ шалгалт болон шалгалтын семинарыг зохион байгуулж байгаа ба энэ жилийн намрын МТИШ-ын “Мэдээллийн технологийн хүний нөөцийн ур чадварыг хөгжүүлэх арга зам-2018” семинарыг 2018 оны 9 сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа юм.

Дээрх ажлын хүрээнд МТҮП-ийн ерөнхий захирал Ц.Содномдамба Японы мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн (IPA) зөвлөх Mr.Kazunori Sadachi, Японы мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн (IPA) ахлах менежер Mr.Shigeru Tsuchiya нарыг өнөөдөр  хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар МТИШ-ын семинар, шалгалтыг зохион байгуулсан ажлын үр дүн, шалгалт, технологийн ур чадвар, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар харилцан санал солилцлоо.