МТ-ийн TOPCIT шалгалтын бүртгэл эхэллээ

Олон улсын стандартын шалгуур үзүүлэлтэнд суурилсан мэдээллийн технологийн ур чадвар, мэдлэгийг үнэлэх олон улсын ТОPСIТ шалгалтын бүртгэл эхэллээ. Шалгалт 2018 оны 10 сарын 16-ны өдөр МТҮП-т болно.

TOPCIТ нь мэдээллийн технологийн салбарын инженер, техникийн ажилчид,  програм хангамж хөгжүүлэгчид, мэдээллийн технологийг ажил албандаа хэрэглэдэг ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг үнэлэх, ур чадварыг тодорхойлох зорилготой  шалгалтын систем юм.

Тус шалгалт нь програм хангамж, өгөгдлийн сан, сүлжээний нууцлал, МТ-ийн  бизнес, техникийн харилцаа, төслийн удирдлага гэсэн 6 чиглэлд ур чадварыг тодорхойлох бөгөөд компьютер дээр 5 түвшний 65 асуулттай, нийт 1000 оноогоор дүгнэдэг шалгалт юм.

Жилд 2 удаа зохион байгуулагдах ТОPСIТ  шалгалтаас хамгийн өндөр оноо авсан шалгуулагчид БНСУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэрүүлэх институц /Institute for Information and Communications Technology Promotion/-ийн урилгаар тус улсын техник технологийн салбартай танилцах тусгай хөтөлбөрт хамрагдах  боломжтой болох  юм.

Та дараах зааврын дагуу бүртгэлээ баталгаажуулна уу.

Мэдээллийн технологийн практик ур чадварын шалгалтад бүртгүүлэх заавар

Алхам 1. Цахимаар TOPCIT шалгалтын бүртгэлийн системд бүртгүүлэх

Шалгалтанд бүртгүүлэхийн тулд та www.topcit.or.kr ⇒ JOIN US  TOPCIT шалгалтын бүртгэлийн системд цахимаар бүртгүүлнэ.

 Та бүртгүүлэхийн өмнө TOPCIT шалгалтын журамтай танилцана уу!

Алхам 2. Шалгалтын төлбөр төлөх

Шалгалтад цахимаар бүртгүүлснээс хойш ажлын 5 өдрийн дотор шалгалтын төлбөрийг МТҮП-ийн Голомт банкны дансанд эсвэл МТҮП дээр ирж бэлнээр тушааж болно. Шалгалтын төлбөр заасан хугацаанд төлөөгүй тохолдолд бүртгэл цуцлагдана.

  • Шалгалтын бүртгэлийн хураамж: 50,000₮ /50% хөнгөлөгдөнө/

  • Банкны нэр: Голомт банк

  • Дансны дугаар: 1102099876

  • Дансны нэр: Мэдээллийн технологийн үндэсний парк

Шалгалтын хураамжийг хөнгөлөх нөхцлүүд:

  • Мэдээллийн технологийн чиглэлийн их дээд сургуулийн оюутнуудад: 35%-ийн хөнгөлөлт

  • Зөвлөлийн гишүүн байгууллагын ажилтан албан хаагч: 25%-ийн хөнгөлөлт

  • Инкубаторын компанийн ажилчдад: 30%-ийн хөнгөлөлт

Алхам 3. Шалгалтын бүртгэлээ баталгаажуулах

Шалгалтын бүртгүүлэгч шалгалтын төлбөр төлсөн баримтын хуулбар болон дараах мэдээллийг dolgion@itpark.mn цахим хаяг руу илгээж бүртгэлээ баталгаажуулна. Шалгалтын бүртгэлийг баталгаажуулсны дараа шалгалтад орох эрх баталгаажсан хариуг таны цахим шуудангаар илгээнэ.

  • Овог нэр

  • TOPCIT username

  • TOPCIT вэбсайтад бүртгүүлсэн имэйл хаяг

  • Төрсөн он сар өдөр

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 88015840 болон exam@itpark.mn хаягаар лавлана уу.

Танд амжилт хүсье!