2018 оны намрын МТ-ийн инженерийн шалгалт болон шалгалтанд бэлтгэх сургалтын бүртгэл эхэллээ.

Мэдээллийн технологийн инженерийн шалгалт болон шалгалтанд бэлтгэх сургалтын бүртгэл явагдаж байна.Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/-тэй хамтран зохион байгуулдаг “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ыг 2018 оны 10 сарын 28-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Шалгалт нь дараах 3 төрлөөр зохион байгуулагдана. Үүнд:

  1. МТ-ийн паспорт шалгалт /МТ-ийг ажил албандаа хэрэглэдэг бүх чиглэлийн мэргэжилтнүүд, төрийн болон бизнесийн байгууллагуудын менежерүүдэд зориулагдсан/

  2. МТ-ийн инженерийн суурь шалгалт /МТ-ийн чиглэлийн инженерүүд болон энэ чиглэлээр сурч буй оюутнуудад зориулагдсан/

  3. МТ-ийн инженерийн ахисан түвшний шалгалт /МТ-ийн чиглэлийн дээд түвшний инженерүүдэд зориулагдсан/

МТҮП-аас шалгалтанд бүртгүүлэгчдийг амжилттай оролцоход нь дэмжлэг үзүүлэх, системтэй бэлтгэх зорилгоор шалгалтанд бэлтгэх сургалтыг шалгалт эхлэхийн өмнө зохион байгуулдаг бөгөөд 10 сарын 01-ний өдрөөс эхлэх гэж байна.

Бүртгүүлэхийг хүсэгчид дараах линкээор орж бүртгүүлнэ үү.

Шалгалтын бүртгэл:

2018 оны 10 сарын 15-ыг дуустал http://itpark.mn/itee/web/index.php хаягаар явагдана.

Сургалтын бүртгэл:

2018 оны 10 сарын 01-ийг дуустал http://training.itpark.mn/registration/81 хаягаар явагдана.

Төлбөр:

Бэлтгэх сургалт: 150.000₮

Шалгалт: 55.000₮

Хөнгөлөлт, урамшуулал:

Нэг байгууллагаас эсвэл нэг сургуулиас

- 30 буюу түүнээс дээш шалгуулагч хамрагдвал 40%

- 20 буюу түүнээс дээш шалгуулагч хамрагдвал 20%

- 10 буюу түүнээс дээш шалгуулагч хамрагдвал 10%

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 99873748 /цахим шуудан: suvd@itpark.mn/ дугаараас лавлана уу.

2018A