“Фэйсбүүкийг хэрхэн илүү үр дүнтэй хэрэглэх вэ?” сургалт зохион байгуулагдлаа

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл технологийн үндэсний парк Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчидтэй  хамтран “Фэйсбүүкийг хэрхэн илүү үр дүнтэй хэрэглэх вэ” сургалтыг 9 сарын 7-ны өдөр МТҮП-ийн 302 тоот танхимд зохион байгууллаа.

Тус сургалтыг Фэйсбүүк компанийн Улс төр, Засгийн газрын олон нийттэй харилцах менежер Рой Тан удирдан зохион байгуулсан бөгөөд сургалтанд төрийн болон төрийн бус байгууллагын фэйсбүүкийн админ болох нийт 40 гаруй мэргэжилтнүүд хамрагдлаа.

Сургалт нь дараах агуулгын хүрээнд явагдсан болно.

  • Фэйсбүүк компанийн олон нийтийн стандартын танилцуулга

  • Фэйсбүүкийн хэрэглээ, хөгжилд анхаарал хандуулах

  • Байгууллагын фэйсбүүк, пэйжийн постыг хэрхэн яаж идэвхжүүлж, хандалтыг ихэсгэх

  • Сошиал харилцаан дээрээ илүү их анхаарах

  • Байгууллагын контентыг боловсруулахдаа анхаарах зүйлс

  • Пост хийхээс өмнө ямар зүйл түгээж хүргэх вэ гэдгээ ойлгож мэдсэн байх

  • Байгууллагын админ пэйжийн удирдлага дээрээ анхаарах,

  • Байгууллагын пэйж хуудас болон фэйсбүүк рүү халдсан тохиолдолд аюулгүй байдлыг хэрхэн яаж хангаж ажиллах