“Windows 95”-ийг өнөөдрийн ямар ч компьютер дээр суулгаж ажиллуулах боломжтой болжээ

1995 оны домогт үйлдлийн системийг өнөөдрийн ямар ч компьютер дээр суулгах боломжтой болжээ.

Slack компанийн програм хөгжүүлэгч Феликс Райзберг нэгэн үе хувьсгал хийж байсан Майкрософтын “Windows 95” үйлдлийн системийг аппликэшн болгон хувиргаж, Mac, Windows, Linux системтэй ямар ч машин дээр суулгах боломжтой болгосон байна.

Уг аппликэшн нь ердөө 129MB хэмжээтэй бөгөөд GitHub сайтаас .zip файлыг нь татахад л болох юм. Хуучны систем маш сайн ажиллаж, Paint, Solitaire зэрэг олон оригиналь програмууд нь хэвийн ажиллаж байгааг мэргэжилтнүүд мэдээлжээ.

Image result for windows 95

эх сурвалж >> https://ikon.mn/n/1d8b

.