Буруу илгээсэн и-мэйлээ буцаах Gmail-ийн шинэ туслах үйлчилгээ

Танд өмнө нь буруу хүн рүү, буруу цахилгаан шуудан буюу и-мэйл илгээж, хүнд нөхцөл байдалд орж байсан удаа бий юу? Хэрэв тийм бол Google танд энэ асуудлыг шийдэж, засах боломжийг олгодог болоод байна.

Google-ийн Gmail өмнө нь илгээсэн и-мэйл ээ болиулах сонголтыг зөвхөн компьютерээс орж буй хүмүүст олгодог байсан. Харин одоо албан ёсны Gmail-ийн утасны аппликейшнд суулгаж, явуулсан алдаатай и-мэйл ээ засах, эсвэл илгээхээ болиулах боломжийг олгодог болоод байна.

Тус функцийг Google анх 2009 онд танилцуулж байсан ба олон жилийн хугацаанд туршсаны эцэст 2015 онд компьютерийн хувилбарт нэвтэрсэн юм. Хэрэв та илгээж буй и-мэйлдээ ямар нэгэн алдаа гаргаснаа анзаарвал тус функц нь и-мэйлийг засварлахад 10 секундийг олгодог ба и-мэйл очих цагийг тэр хугацаагаар хойшлуулдаг юм байна. Одоогоор тус шинэ функц нь зөвхөн Андройд үйлдлийн систем дээрх Gmail-ийн аппликейшнд үйлчилж байгаа ба тун удахгүй IOS дээр мөн гарч ирэхээр төлөвлөж байгаа аж. 

Эх сурвалж >> https://ikon.mn/n/1d50