Мэдээлэл технологийн үндэсний парк нь дараах ажлын байранд АЖИЛТАН шалгаруулж авна

Ажлын байр: Сүлжээний инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Системийн тохиргоо боловсруулж, сүлжээний орчинг бий болгох; системийн суурилуулалтыг удирдах; системийн стандартуудыг тодорхойлж, баримтжуулан мөрдүүлэх;
  • Гүйцэтгэлийг хянаж, сүлжээний гүйцэтгэлийг нэмэгдүүлэх; сүлжээний асуудлууд ба сул зогсолтыг шийдвэрлэх; шинэчлэл хийх хуваарь гаргах; сүлжээний оновчтой байдлыг бий болгоход хамтарч ажиллах
  • Бодлого, журам боловсруулж, мөрдүүлэх замаар сүлжээний системийг хамгаалах; хандалтыг тодорхойлж, хянах;
  • Байгууллагын дотоод сүлжээний өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах, хянах
  • Шаардлагатай ажил үүргүүдийг гүйцэтгэж, мэдээллийн систем болон байгууллагын эрхэм зорилгыг хэрэгжүүлэх;
  • Хурал үзэсгэлэн зохион байгуулах зэрэг цаг үеийн бусад ажилын үед сүлжээний асуудлыг хариуцан ажиллах.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

•    Мэдээллийн технелоги, Cүлжээний мэргэжлээр төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
•    Сүлжээний төхөөрөмжүүд, свитч, роутер, галт ханын ажиллах зарчим, тохиргооны талаар мэдлэгтэй
•    CCNA -ийн сертификаттай байх
•    Сүлжээ, домайн контроллер, серверүүдийн талаар мэдлэгтэй байх
•    Шинэ технологи судалж хэрэгжүүлэх, цаашид сурч дадлагажих, ахиж дэвшиж манлайлах чадвартай
•    Мэргэжлийн англи хэлний мэдлэгтэй
•    Хувийн зохион байгуулалттай
•    Багаар ажиллах чадвартай
•    Харилцааны ур чадвар сайтай
•    Өргөн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажилладаг байх
•     Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Хоёр хувь цээж зураг
  • Гурван үеийн намтар
  •  Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

 

Нэмэлт мэдээлэл:

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй ажил горилогчид:

○      "Мэдээлэл технологийн үндэсний парк”-н  байран дээр ирж анкет бөглөх

○      Эсвэл munguntuul@itpark.mn хаягаар резюме илгээж болно.

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчаас шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 90100450  утсаар холбогдоно уу.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2018 оны 9 сарын 05-ны 17:00 хүртэл

 

Бусад:

Төрөл: Бүтэн цагийн

Түвшин: Мэргэжилтэн

Салбар:  Мэдээллийн технологи

Холбоо барих: 11-318043, 90100450

Хаяг: Мэдээлэл, технологийн үндэсний парк, Монгол улс, Улаанбаатах хот-14200, Бага тойруу-49, Сүхбаатар дүүрэг