Фэйсбүүк компани төлбөртэй Группүүдийг үүсгэх туршилтыг хийж эхэлснээ зарлажээ. Өөрөөр хэлбэл удахгүй ийм тусгай группт нэгдэхийн тулд хэрэглэгч нь администраторуудад сард $4.99, $29.99 гэх мэт хэмжээтэй мөнгө төлдөг болно.
Янз бүрийн сонирхлын группүүдийг Фэйсбүүк сүлжээнд үүсгэн ажиллуулж, цаг хөдөлмөрөө зарцуулж байгаа администраторууд үүнээсээ орлого олох эрхтэй гэж тус компани үзжээ.
source >> https://ikon.mn/n/1bml