Монгол компани дэлхийн тавцанд гарах боломж бүрдлээ.
Ингэснээр "АНД Глобал" компанийн "ЛэндМН" үйлчилгээг Viber мессенжер дээрээс авах боломж бүрдэж байгаа юм.
Дэлхийн шилдэг технологийн гарааны 200 гаруй бизнесийн дундаас шалгарч чадсан 9-хөн компанийн нэгээр ийнхүү “Анд Глобал” компанийн шалгарсан нь Монголын залуучуудын оюуны бүтээлээр боссон гарааны бизнес олон улсад хүлээн зөвшөөрөгдөж буйн том илрэл юм. Rakuten, TechStars-ийн хамтран зохион байгуулж буй энэхүү хурдасгагч программ 3 үргэлжлэх юм байна. Үр дүнд нь ирэх 10 сард болох Азийн шилдэг 300 гаруй хөрөнгө оруулагчдад өөрсдийн бизнесийг танилцуулж, хөрөнгө оруулалт татах маш том үүд хаалга нээгдэж байгаа аж.
“АНД Глобал” ийнхүү дахин нэг сюрпризийг задалж, монгол залуучууд хийж бүтээж чаддаг, тэр дундаа дэлхийн тэргүүлэх технологийн хөгжилд түүчээлж яваагаа дахин нэг харууллаа. Ингэснээр Монголчууд уул уурхайн бус, оюуны бүтээгдэхүүнээ экспортлох, монгол залуусын бүтээсэн финтек платформ дэлхийд үнэлэгдэх цаг хаяанд ирсэнийг харуулж байна.
source >> ikon.mn