Google Maps дэлхийг бөмбөрцөг хэлбэртэй харуулдаг болжээ

Google Maps үйлчилгээ саяхан шинэчлэгдэж, дэлхийн газрын зургийг бүхэлд нь харуулахдаа бөмбөрцөг хэлбэртэй үзүүлдэг болжээ.

Ингэснээр газрын зургийг илүү нарийвчлалтай харуулдаг болж байгаа юм.

Дэлхийг бүхэлд нь (zoom out) харахад өмнө нь хавтгай хэлбэрээр үзүүлдэг байв.

Google компани энэ тухай твиттер хуудсандаа зарлахдаа “Гринландын хэмжээ дахин Африкийнхтай адил харагдахгүй боллоо” гэж тайлбарлажээ.

2009 оноос өнөөдрийг хүртэл Google Maps үйлчилгээ нь Mercator дүрслэлийн техникийг ашиглаж бөмбөрцгийг хавтгайд шилжүүлж харуулдаг байв.

Ингэхэд зарим гажилтууд гардаг байсан ба тухайлбал Гринландын арал Африк тивээс том харагддаг байжээ. Үнэндээ Африк тив нь Гринландын арлаас 14 дахин том юм.

Гэхдээ энэ өөрчлөлт дэсктоп компьютерийн хувилбарт нэвтрээд байгаа бөгөөд мобайл аппликэшнд нэвтрэх болоогүй байгаа гэнэ.

эх сурвалж >> https://ikon.mn/n/1cpx