"Мэдээллийн аюулгүй байдал"-ын сургалтын бүртгэл үргэлжилж байна

ITPark нь нийт суралцагчдынхаа эрэлт хэрэгцээн дээр тулгуурлан “Мэдээллийн аюулгүй байдал”-ын анхан шатны сургалтыг 2018.07.02 – 07.06-ны хооронд зохион байгуулахаар боллоо. 
Сургалт нийт 16 цагийн онол, практик хосолсон байдлаар явагдана.

Сургалтын зорилго: 
Мэдээллийн аюулгүй байдлыг цахим хэлбэрээр нөөцөлж, сүлжээнд гарах алдааг засварлах, аюулгүй ажиллагааг хангах, мэдээлэлд учруулах аюул заналын хандлагыг судалж, дүн шинжилгээ хийх, хамгаалалтын тактик боловсруулах, өөрсдийн үйл ажиллагаандаа бүрэн хэмжээгээр ашиглах мэдлэг чадвар төлөвшүүлэхэд уг хөтөлбөрийн зорилго оршино.

Сургалтын ерөнхий агуулгa:

-  Мэдээллийн аюулгүй байдлын үндсэн ойлголтууд

-  Халдлагын тухай

-  Халдлагаас хамгаалах үндсэн аргууд

-  Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх нь

-  Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх үндсэн аргачлал, стандартууд

-  Мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх нь

-  Мэдээллийн аюулгүй байдлыг хэрэгжүүлэх арга замууд

Хичээллэх өдөр, цаг: 
2018.07.02 – 2018.07.06 (Даваа-Пүрэв) 09:00-13:00

Хэнд зориулагдсан:
 Мэдээлэл технологийн анхан шатны мэдлэгтэй хүн

Хамрагдах хүний тоо: 10 хүн

Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!

Сургалтын төлбөр: 

1 хүн – 250,000

Хөнгөлөлт, урамшуулал: 

1 байгууллагаас 5 болон түүнээс дээш хүн хамрагдвал 10% хөнгөлөлт эдэлнэ.

Гэрчилгээ: 
70-аас дээш хувийн ирцтэй суралцагчдад гэрчилгээ олгоно.

Сургалтын бүртгэл:
Бүртгэл 2018.06.22 (Баасан) – 2018.07.02 (Даваа) 09:00 хүртэл

ЭНД ДАРЖ онлайнаар бүртгүүлнэ үү.

Холбоо барих:

Утас: 11-318042, 9987-3748

Мейл хаяг: suvd@itpark.mn

2222