Тэнцэгчид гэрчилгээгээ гардан авлаа

Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/-тэй хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ыг 25 дахь удаагаа 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулсан билээ.

Тус шалгалтанд нийт 105 шалгуулагч  хамрагдсанаас 25 шалгуулагч нь амжилттай дүн үзүүлэн тэнцсэн бөгөөд МТҮП-ийн Инноваци, Технологи, Судалгаа хөгжүүлэлтийн хэлтсийн дарга О.Хичээнгүй тэнцэгчдэд Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдөх гэрчилгээг гардууллаа. Ингээд нийт тэнцэгчиддээ баяр хүргэе.

Жич: Дараагийн шалгалт 2018 оны 10 дугаар 28-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд шалгалтанд бэлтгэх сургалт 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр МТҮП дээр эхэлнэ. 

2018S