ГАРААНЫ БОЛОН ИНКУБАТОР КОМПАНИУДАД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗӨВӨЛГӨӨ ӨГӨХ, ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, ХӨТӨЛБӨР ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ УРИЛГА

Зорилго: Мэдээлэл технологийн салбарын хөгжлийг дэмжих

Төслийн үргэлжлэх хугацаа: 1жил

Сонгон шалгаруулалт: 2018.05.11

Материал хүлээж авах эцсийн хугацаа: 2018.05.24

Материал хүлээн авах хаяг: СБД, Бага тойруу-49, МТҮП 222тоот (М.Анхбаяр)

 Төслийн агуулга: Монгол улсын хэмжээнд мэдээлэл технологийн салбарын хөгжил инкубатор компани, Start up компаниудад зөвлөгөө өгөх, эрх зүйн мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд оршино.

 Төслийн хүрээнд хийгдвэл зохих ажлууд

  • Боловсролын мэдлэгийг жигд хүргэх сургалт, үйл ажиллагааг зохион байгуулах
  • Гарааны болон инкубатор компаниудад хууль эрх зүйн туслалцаа зөвлөгөө өгөх, хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх

Эдгээр хийгдэх үндсэн үйл ажиллагааг МТҮП-тай хамтран хэрэгжүүлэхэд дотоодод өөрийн байр сууриа эзэлсэн хүний нөөц болон санхүүгийн чадамжтай байгууллагатай хамтран ажиллахад бид бэлэн байна.

 МТҮП-аас хамтын ажиллагаанд үзүүлэх боломжууд

  • Ажлын байр, талбай, танхим
  • Мэргэжлийн хүний нөөц
  • Технологид суурилсан гарааны компаниудын төвлөрөл
  • Сургалт, судалгааны туршлага
  • Олон улсын харилцагч байгууллагуудын сүлжээ

 Тавигдах шаардлага

  • Үйл ажиллагааныхаа чиглэлээр 3-аас дээш жил ажилласан
  • Тогтвортой үйл ажиллагаа явуулах санхүүгийн чадамжтай
  • Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх албан ёсны зөвшөөрөлтэй
  • Мэргэшсэн чадварлаг хүний нөөцтэй, ажлын туршлагатай

 Бүрдүүлэх материал

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Санхүүгийн чадамж нотлох бичиг баримт
  • Үйл ажиллагааны дэлгэрэнгүй танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл
  • Төслийн хамтран ажиллах санал

 УТАС 11327123, 99163953