Мэдээлэл технологийн үндэсний парк нь гадаад харилцааны мэргэжилтэн шалгаруулж авна

Ажлын байр: Гадаад харилцааны мэргэжилтэн

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Олон улсын байгууллага, холбоо, паркуудтай холбоо тогтоох, хамтын ажиллагаа өрнүүлэх, байгууллагын гадаад харилцааг хөгжүүлэх, МТҮП-н  үйл ажиллагааг олон улсад сурталчлах, таниулах

  • Холбогдох гадаад, дотоодын байгууллага, компаниудын судалгааг хийж, гадаад харилцааны бодлого, чиглэлийг тодорхойлох, албан хаагчдыг мэдээллээр хангах, албан хаагчдын гадаад зорчих болон гаднаас ирэх зочдын айлчлал холбогдох үйл ажиллагааг зохион байгуулах

  • Гадаад хамтын ажиллагаатай холбоотой гэрээ, хэлэлцээр, уулзалтын орчуулга, бичиг баримтын боловсруулалт хийх

  • Холбогдох төлөвлөгөө, төсөл хөтөлбөр боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг хангуулах

  • Хэрэгжүүлсэн ажлын үр дүнг тайлагнах, дүгнэлт гаргах, дүгнэлтийн дагуу судалгааг хийх

  • Гадаад хамтын ажиллагааны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, гадаад хэлнээс материал  орчуулах, аман болон бичгийн орчуулга хийх

  • Байгууллагын цахим хуудас дахь англи хувилбарыг хөтлөх, холбогдох мэдээллээр баяжуулах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • ОУ-ын харилцаа болон орчуулагч мэргэжлээр төгссөн

  • Англи, Хятад хэл эзэмшсэн (IELTS, TOEFL-ын оноотой бол давуу талтай) мөн бусад гадаад хэлтэй бол давуу тал болно

  • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай

  • Тайлан, төлөвлөгөө боловсруулах, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, илтгэх чадвартай

  • Багаар ажиллах, байгууллагын соёл, орчинд дасан зохицох, ажлын ачаалал даах чадвартай

  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал:

§  Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/

§  Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

§  Хоёр хувь цээж зураг

§  Гурван үеийн намтар

§  Ажилд орохыг хүссэн өргөдөл

§  Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

 

Нэмэлт мэдээлэл:

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй ажил горилогчид:

  • "Мэдээлэл технологийн үндэсний парк”-н  байран дээр ирж анкет бөглөх

  • Эсвэл munguntuul@itpark.mn хаягаар резюме илгээж болно.

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчаас шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 96607573  утсаар холбогдоно уу.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2018 оны 5 сарын 16-ны 17:00 хүртэл

 

Бусад:

Төрөл: Бүтэн цагийн

Түвшин: Мэргэжилтэн

Салбар:  Мэдээллийн технологи

Холбоо барих: 11-318043, 96607573

Хаяг Мэдээлэл, технологийн үндэсний парк, Монгол улс, Улаанбаатах хот-14200, Бага тойруу-49, Сүхбаатар дүүрэг