IT Park нь "Хиймэл оюун ухаан" (AI) -ны судалгаа, хөгжүүлэлтийн алба байгуулахаар cудлаж байна.

МТҮП нь “AI” буюу хиймэл оюун ухааны чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж байсан туршлагатай дотоод, гадаадын эрдэмтэдтэй хамтран "Хиймэл оюун ухааны зарим салбарууд дахь хэрэглээ" сэдэвт уулзалтыг 2018 оны 2 сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү уулзалтанд Dr. Ц.Түвшинтөр, Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн зөвлөх Dr. Амарсанаа, Токиогийн их сургуулийн профессор Dr. OTA SHOZO, Японы информатикийн хүрээлэнгийн профессор Dr. SATOH KEN нар илтгэл тавьсан бөгөөд эрүүл мэндийн салбар, хууль эрх зүйн салбарт хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглаж болох талаар сонирхолтой яриаг өрнүүллээ.

Уулзалтаас харахад хиймэл оюун ухааныг бүхий л салбарт нэвтрүүлэх боломжтой бөгөөд IT Park нь энэ жилээс “Хиймэл оюун ухаан” (AI)-ны судалгаа, хөгжүүлэлтийн алба шинээр байгуулахаар төлөвлөөд байна.

Уулзалтанд оролцогчдын хувьд мэдээллийн технологи, эрүүл мэнд, хууль эрх зүй, эдийн засаг, банк санхүү, нийгэм, философи гэх мэт тал бүрийн салбараас оролцлоо.

9

3

2

3

4

5

6

7

8