МТ-ийн инженерийн шалгалт болон шалгалтанд бэлтгэх сургалтын бүртгэл эхэллээ.

Мэдээллийн технологийн инженерийн шалгалт болон шалгалтанд бэлтгэх сургалтын бүртгэл явагдаж байна.Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/-тэй хамтран зохион байгуулдаг “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ыг 2018 оны 03 сарын 25-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Шалгалт нь дараах 2 төрлөөр зохион байгуулагдана. Үүнд,

  1. МТ-ийн паспорт шалгалт /МТ-ийг ажил албандаа хэрэглэдэг бүх чиглэлийн мэргэжилтнүүд, төрийн болон бизнесийн байгууллагуудын менежерүүдэд зориулагдсан/
  2. МТ-ийн инженерийн суурь шалгалт /МТ-ийн чиглэлийн инженерүүд болон энэ чиглэлээр сурч буй оюутнуудад зориулагдсан/

МТҮП-аас шалгалтанд бүртгүүлэгчдийг амжилттай оролцоход нь дэмжлэг үзүүлэх, системтэй бэлтгэх зорилгоор шалгалтанд бэлтгэх сургалтыг шалгалт эхлэхийн өмнө зохион байгуулдаг бөгөөд 02 сарын 26-ны өдрөөс эхлэх гэж байна.

Бүртгүүлэхийг хүсэгчид дараах линкээор орж бүртгүүлнэ үү.

Шалгалтын бүртгэл:

2018 оны 03 сарын 16-ыг дуустал http://itpark.mn/itee/web/index.php хаягаар явагдана.

Сургалтын бүртгэл:

2018 оны 03 сарын 05-ыг дуустал http://training.itpark.mn/registration/48 хаягаар явагдана.

Төлбөр:

Бэлтгэх сургалт: 100.000₮

Шалгалт: 55.000₮

Хөнгөлөлт, урамшуулал:
Нэг байгууллагаас эсвэл нэг сургуулиас 30 буюу түүнээс дээш шалгуулагч хамрагдвал 20%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
MOSA-ийн гишүүн байгууллагын ажилтнуудад 20%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.
 

Дэлгэрэнгүй мэдээллийг 99873748, 327322 /цахим шуудан: suvd@itpark.mn/ дугаараас лавлана уу.

12