"ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ АШИГЛАХ НЬ" ҮЗЭСГЭЛЭНГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦЕГ-аас 2018 оны 1-р сарын 25-ны өдөр МТҮПарк дээр "ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ АШИГЛАХ НЬ" үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа. Үзэсгэлэнгээр  хулгайгаас урьдчилан сэргийлэхэд ашиглаж болох шинэ дэвшилтэт техник, технологийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулсан бөгөөд үзэсгэлэнд нийт 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцлоо. Тус үзэсгэлэнг 2500 гаруй хүн үзэж сонирхсон бөгөөд Өмнөговь, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймаг, Багахангай, Налайх дүүрэг зэрэг газруудаас зорьж ирсэн байна.

56