ОХУ-ийн Буриадын Сколкова технопаркын төлөөлөгчид МТҮП-ийн инкубаторын үйл ажиллагаатай танилцлаа.

Буриадын инкубатор төвийн захирал Аюур Гармаев, “Технож” бизнес инкубатор төвийн захирал Г. Галаарийдий, Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбооны төлөөлөгч, Залуу захирлуудын холбооны зөвлөх Ч.Хонгорзул болон бусад төлөөлөгчид 2018 оны 04 р сард Оросын холбооны улсад зохиогдох Старт Ап тур арга хэмжээнд Монголын старт ап компаниудыг урих, тэмцээний удирдамж арга хэмжээний зохион байгуулалтын талаар танилцуулга хийх зорилготойгоор МТҮП-н удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.

Мөн МТҮП-н инкубаторт бойжигч байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцсон юм. Старт ап тур арга хэмжээ нь жил бүр зохион байгуулагддаг Оросын холбооны улсын старт апуудын хамгийн том арга хэмжээ бөгөөд холбогдох танилцуулгыг https://startup-tour.ru/   сайтаас үзнэ үү.

23