МТҮП-аас зохион байгуулдаг Силикон хаус арга хэмжээ болж өндөрлөлөө.

Энэхүү арга хэмжээ нь залуу энтрепренёруудыг өөрийн гарааны бизнесээ богино хугацаанд багтаан зорилтот бүлэгт оновчтой танилцуулах, илтгэх ур чадварт дадлагажуулах, энтерпренер сэтгэлгээг таниулахад сургах зорилготой. Энэ удаагийн арга хэмжээ Менторын ярилцлага болон Инкубатор компанийн зөвлөгөө гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдсэн юм. Менторын ярилцлагын зочноор BZP инбаунд агентлагийн гүйцэтгэх захирал Батзориг оролцож “Старт ап компаниуд сошиал медиаг хэрхэн ашиглах вэ?” гэсэн сэдвийн хүрээнд ярилцсан юм.