МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ УРИЛГА

ЗОРИЛГО: Мэдээллийн технологийн салбарын хөгжлийг дэмжих

ТӨСЛИЙН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 4 жил

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАСАН ОГНОО: 2017.01.03

МАТЕРИАЛ ХҮЛЭЭЖ АВАХ ЭЦСИЙН ХУГАЦАА: 2017.02.02 өдрийг дуустал

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ: БАГА ТОЙРУУ-49, МТҮП 222 ТООТ. (М.Анхбаяр - 99163953)

ТӨСЛИЙН АГУУЛГА

Төсөл нь Монгол улсын хэмжээнд мэдээллийн технологийн салбарын цаашдын хөгжлийн зураглал, төлөвлөгөөг гаргах шийдлийг агуулсан байна.

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДВЭЛ ЗОХИХ АЖЛУУД

  • Хүний нөөц, салбарын оролцогч талуудын цогц суурь судалгааг хийх

  • Боловсрол мэдлэгийг жигд хүргэх сургалт, үйл ажиллагааг зохион байгуулах

  • Өндөр технологи нутагшуулалтын судалгаа, шийдэл боловсруулах

  • Салбарын мэргэжилтэн оролцогч талуудыг үнэлэх, шалгах, стандартчилал бий болгох

  • Цахим засаглалын үйл ажиллагааг түргэсгэх, ач холбогдлыг нэмэгдүүлэх

  • Энтрепренёр бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлэх

  • Мэдээллийн технологийн салбарын гадаад, дотоод аутсорсинг хэрэгжүүлэх

Эдгээр үндсэн үйл ажиллагааг МТҮП –тай хамтран хэрэгжүүлэх мэдээллийн технологийн салбарт байр сууриа эзэлсэн хүний нөөц болон санхүүгийн чадамжтай байгууллагатай бид хамтран ажиллахад бэлэн байна.

МТҮП –ААС ХАМТЫН АЖИЛЛАГААНД ҮЗҮҮЛЭХ БОЛОМЖУУД

  • Ажлын байр, талбай, танхим

  • Мэргэжлийн хүний нөөц

  • Технологид суурилсан гарааны компаниудын төвлөрөл

  • Олон улсын харилцагч байгууллагуудын сүлжээ

  • Сургалт, судалгааны туршлага

  • Энтрепренёр, ментор, хөрөнгө оруулагчдын сүлжээ

ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Мэдээллийн технологийн салбарт 3-с дээш жил ажилласан

  • Олон улсад ажилласан ажлын туршлагатай

  • Хөрөнгө оруулалт хийх санхүүгийн чадамжтай. Жилд 120,000,000 –аас доошгүй  төгрөгийн хөрөнгө оруулалт хийх чадамжтай байх.

  • Өндөр технологийн хэрэглээ, туршилт гүйцэтгэх нарийн мэргэжлийн хүний нөөцтэй

  • Байгууллагын алсын хараа, зорилго нь Монгол улсад мэдээллийн технологийг хөгжүүлэх чиглэл бүхий

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ

  • Санхүүгийн чадамжийг нотлох бичиг баримт

  • Үйл ажиллагааны дэлгэрэнгүй танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл

  • Төслийн хамтран ажиллах санал

УТАС: 11327123, 99163953

МТҮП-н захиргаа.