Хятадын утасны зах зээлд 5 компани ноёрхож байгаа бөгөөд эдгээрийн аль нь ч Samsung биш 1

Хятадын гар утасны зах зээл маш өвөрмөц, утас бүтээгчид хятадын хилээс гаралгүйгээр дэлхийн тэргүүлэгчдийн эгнээнд багтах, жижиг дөнгөж эхэлж байгаа газрууд гэнэт эрэлттэй болох жишээтэй. Гэхдээ Kantar Worldpanel-н судалгаагаар Хятадын шилдэг таван утасны худалдаалагчидын ноёрхол улам л тогтворжиж байна.

Kantar-н мэдээлж буйгаар энэ аравдугаар сарын байдлаар Xiaomi, Huawei, Oppo, Vivo, Apple нар нь зах зээлийн 91 хувийг эзэлж байна. Дэлхийн гар утасны тэргүүлэгч Samsung нь Хятадын зах зээлийн 2.2 хувийг эзэлж байгаа ч энэ цаашдаа буурах хандлагатай байна.

Эх үүсвэр: https://www.theverge.com