Бизнесийн салбарт амжилттай явж буй ихэнх хүн эрт эхэлсэн байдаг гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл. 30 нас хүрэхээсээ өмнө хангалттай мөнгөтэй болж чадаагүй бол цаашдаа хэцүү байдаг гэсэн зөвлөгөөнүүд ч олон байдаг нь өрөөсгөл. Магадгүй үүнтэй холбоотойгоор, сүүлийн үед залуус хэтэрхий яарч, юу юугүй л өөрийн бизнесийг эхлүүлэх гэдэг болсон нь зарим тохиолдолд тун оновчгүй сонголт болдог. Тэгвэл өнөөдөр, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулж байж, дардан бус замыг туулж байж амжилттай бизнес эхлүүлдгийн жишээг харуулах бизнесийн 8 акулын бичил түүхийг цувралаар хуваалцъя.
6. ЗОХИОЛЧ, ТОГООЧ, БИЗНЕСВОМЕН МАРТА СТЮВАРТ
Хэдийгээр хууль зөрчсөн хэмээн шийтгүүлж байсан ч Марта Стеварт бол Америкт хамгийн алдаршсан нэрсийн нэг. Загвар өмсөгчийн карьераа дуусгаад Стеварт хэсэг хугацаанд хувьцааны брокероор ажилласан юм. Арилжаа хийж байх үедээ тэр байшингийнхаа зоорийн давхарт найз Норма Коллиэрийн хамт хоол үйлчилгээний бизнес эхлүүлсэн юм. "The Secret Book of Gnomes" хэмээх номын нээлтийн үеэр хоолны үйлчилгээ үзүүлсний дараа тэрээр томоохон паблишинг компанийн захирал Алан Миркенг-тэй танилцсан байна. Стюварт түүнд гүн сэтгэгдэл үлдээж чадсан тул Алан түүнээс ном бичихийг хүсжээ. Улмаар тэр Элизабет Хавес бичээчийн тусламжтайгаар "Entertaining" гэсэн ном бичсэн нь алдаршиж, дахин нэлээн хэдэн ном цувралаар гаргажээ. Улмаар Опра Уинфригийн шоу, Ларри Кингийн ярилцлагад тогтмол зочноор оролцдог болжээ. 1990 онд "Марта Стюварт Ливин" хэмээх сэтгүүлээ гаргасан төдийгүй 3 жилийн дараа энэ сэтгүүл дээр тулгуурласан телевизийн шоуг хийж эхэлсэн байдаг. Одоо 300 сая долларын хөрөнгөтэйМарта тухайн үед 52 настай байжээ.
Эх сурвалж: www.unread.today