Qualcomm AMD-тай хамтран шинэ загварын “Үргэлж холбоотой” зөөврийн компьютерын эд анги хийхээр боллоо

Өнгөрсөн мягмар гарагт болсон Qualcomm-н хурал дээр AMD-н гүйцэтгэх захирал, ерөнхий менежер Кевин Ленсинг оролцож, шинэ загварын HP болон Asus-н компьютерууд дээр ажиллахаар болсоноо мэдэгдсэн байна. “Үргэлж холбоотой” компьютерүүд нь gigabit LTE-ээр тоноглогдсон бөгөөд Wi-Fi-д найдалгүйгээр интернетэд холбогдох боломжтой.

AMD энэ жил маш олон бүтээгдэхүүний нээлт хийсэн бөгөөд эдгээрээс дурьдвал AMD Ryzen ThreadRipper,Ryzen mobile chips with integrated Radeon Vega graphics зэрэг юм. Qualcamm-тай хамтарч байгаа явдал нь AMD-н хувьд дараагийн том алхам гэж харж болохоор байгаа ба Intel-тэй өрсөлдөх шинэ зам юм.

Ленсинг уг хамтын ажиллагааны тухай тодорхой мэдээлээгүй ч Qualcomm-н бага хурал энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх юм. Тиймээс энэ талаар мэдээлэл цаашид тодорхой болох байх.

Эх үүсвэр: https://www.theverge.com