Apple-аас аль ч үүрэн телефоний операторт ажиллах боломжтой iPhone X утсыг худалдаж эхэллээ

Өчигдөрөөс Apple-нхан аль ч операторт ажиллах боломжтой /unlocked, SIM-free/ iPhone X утсыг өөрсдийнхөө цахим хуудас, Apple store аппликейшн болон худалдааны төвүүдээрээ худалдаалж эхэллээ. 999$ үнэтэй зарагдаж байгаа уг утас нь өмнө зөвхөн Verizon эсвэл Best Buy-аар 100$ шимтгэлтэй худалдаалагдаж байсан боловч хэрэглэгчдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгаран, уг утсыг худалдаалагчид татахад хүрэгсэн юм.

Одоо Apple-н цахим хуудаснаас уг утсыг худалдан авахаар бол GSM болон CDMA сүлжээний алинд нь ч таарах утсыг SIM-free гэсэн сонголтоор худалдан авч, хаана ч ашиглах боломжтой.

Эх үүсвэр: https://www.theverge.com/