Nokia 2 АНУ-д 100 долларын үнэтэйгээр худалдаанд гарлаа

HMD-ийн шинэ Nokia 2 утас 2017 оны 11 сарын 30-аас эхлэн АНУ-д Amazon болон Best Buy-аар дамжуулагдан худалдаанд гарч байна. Гэхдээ уг утас Best Buy-н жагсаалтанд худалдагдаж дууссан гэж харагдаж байгаа бол Amazon дээр “одоогоор байхгүй” гэсэн байна. Nokia-н нэрийг ашиглах эрхийг авсан HDM ихэнхдээ Хятадад утсаа гаргадаг боловч зарим үед дэлхий даяар нээлтэй хийдэг байна.

99,99$ үнэтэй уг утас андройд 7.1 үйлдлийн систем, Snapdragon 212 процессор, 5 инч 1280х720 LCD дэлгэц болон 4 ширхэг 100МА/ц зайтай. Мөн HMD-н хэлж буйгаар уг утас сар болгон хамгаалалтын сайжруулалт хийгдэх юм.

 

Эх сурвалж: https://www.theverge.com/tech