30 НАСНААСАА ХОЙШ БИЗНЕСИЙН САЛБАРТ ӨНДӨР АМЖИЛТАНД ХҮРСЭН 8 ХҮНИЙГ ТА БҮХЭНД ЦУВРАЛ БОЛГОН ХҮРГЭЖ БАЙНА

Бизнесийн салбарт амжилттай явж буй ихэнх хүн эрт эхэлсэн байдаг гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл. 30 нас хүрэхээсээ өмнө хангалттай мөнгөтэй болж чадаагүй бол цаашдаа хэцүү байдаг гэсэн зөвлөгөөнүүд ч олон байдаг нь өрөөсгөл. Магадгүй үүнтэй холбоотойгоор, сүүлийн үед залуус хэтэрхий яарч, юу юугүй л өөрийн бизнесийг эхлүүлэх гэдэг болсон нь зарим тохиолдолд тун оновчгүй сонголт болдог. Тэгвэл өнөөдөр, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулж байж, дардан бус замыг туулж байж амжилттай бизнес эхлүүлдгийн жишээг харуулах бизнесийн 8 акулын бичил түүхийг цувралаар хуваалцъя.

3. MCDONALD'S-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ РЭЙ КРОК

"Үүсгэн байгуулагч" хэмээх кинонд дүрээ мөнхөлсөн Рэй Крок бол та бидний өнөөдөр мэдэх McDonald's брэндийг үүсгэсэн гол хүмүүсийн билээ. Олон хүний хувьд карьерын төгсгөл хэсэг гэж тооцогддог 53 насандаа тэр сүүтэй шэйк айлын хаалга дамжин борлуулдаг байжээ. Энэ нь тийм ч сайн бизнес байсангүй. Ах дүү Ричард МкДоналд, Маурис МкДоналд нар бургерийн үйлдвэртээ зориулан түүний холигчоос 8 ширхгийг авах үед тэр рестораныг нь очиж үзжээ. Энэ явдал түүний амьдралыг өөрчилсөн юм. Крок ах дүү хоёрыг ресторанаа франчайз болго хэмээн ятгаж, улмаар түргэн хоолны аварга том хаант улсыг бүтээлцэн удирдаж байсан юм. Крон түргэн хоолны бизнест олон инноваци хийсэн бөгөөд 1984 онд нас барах үедээ 600 сая долларын хөрөнгөтэй байжээ.

Эх сурвалж: www.unread.today