DxO-н салдаг камер эрт нэвтрэх хөтөлбөрөөр андройд утсанд 499 долларын үнэтэйгээр нээлттэй боллоо

Андройд хэрэглэгчдэд зориулан гарах гэж нэлээн удсан USB-C загварын DxO нь эцэстээ хэрэглээнд нэвтрэх боллоо. Гэхдээ DxO-ынхан уг камерны албан ёсны нээлтийг одоохондоо хийхгүй ба зөвхөн эрт нэвтрэх хөтөлбөрийн дагуу DoX-ын цахим хуудаснаас 499 доллараар захиалах боломжтой юм.

499 долларт хэдэн сарын өмнө андройдод зориулан бүтээгдсэн USB-C загварын DxO-г PhotoLab програмд нэвтрэх эрх болон Outdoor Shell гэрийн хамт авах боломжтой юм. Уг үнэ нь IOS-д зориулсан DxO One-тай ижил үнэтэй байгаа нь маш боломжийн үнэтэйг харуулж байна.

Уг бүтээгдэхүүнийг худалдан авахад ганц сэрэмжлүүлэх зүйл нь DxO нь цөөхөн хэдэн утсанд таарах бөгөөд эдгээрт: HTC U11, Huawei Mate 9, Huawei P10, LG G9, :G V20, Moto Z, Nexus 5X, Nokia 8, Nubia Z11 mini, Samsung Galaxy A5 (2017), Samsung Note 8, Samsung S8, and Huawei Honor 9 зэрэг орж байна. Бусад утсанд уг камер таарах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

 Эх сурвалж: https://www.theverge.com/tech