ITPEC-ийн гишүүн орнуудын Асуулт боловсруулагчдын уулзалт амжилттай болж өндөрлөлөө

Азийн орнуудын МТ-ийн инженерийн шалгалтын зөвлөл ITPEC-ийн 24 дэх удаагийн хурал Вьетнам улсын нийслэл Ханой хотноо 2017 оны 11 сарын 1-ээс 11 сарын 3-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Тус уулзалтанд нийт 7 орны 21 төлөөлөгч оролцсон бөгөөд Монгол улсаас МУИС-ХШУИС-ийн багш, доктор Д.Болормаа, Б.Батням нар амжилттай оролцлоо. Уулзалтаар 2018 оны 4 сарын 15-нд зохион байгуулагдах МТ-ийн инженерийн шалгалтын асуултуудыг хэлэлцэн, сонгон шалгарууллаа.

QFM