30 НАСНААСАА ХОЙШ БИЗНЕСИЙН САЛБАРТ ӨНДӨР АМЖИЛТАНД ХҮРСЭН 8 ХҮН

Бизнесийн салбарт амжилттай явж буй ихэнх хүн эрт эхэлсэн байдаг гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл. 30 нас хүрэхээсээ өмнө хангалттай мөнгөтэй болж чадаагүй бол цаашдаа хэцүү байдаг гэсэн зөвлөгөөнүүд ч олон байдаг нь өрөөсгөл. Магадгүй үүнтэй холбоотойгоор, сүүлийн үед залуус хэтэрхий яарч, юу юугүй л өөрийн бизнесийг эхлүүлэх гэдэг болсон нь зарим тохиолдолд тун оновчгүй сонголт болдог. Тэгвэл өнөөдөр, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулж байж, дардан бус замыг туулж байж амжилттай бизнес эхлүүлдгийн жишээг харуулах бизнесийн 8 акулын бичил түүхийг цувралаар хуваалцъя.

1. ХУВЦАС ДИЗАЙНЕР ВЕРА ВАНГ

Хэрвээ та түүний бүтээгдэхүүний аль нэгийг эзэмшдэг бол Вера Ванг гэсэн нэрийг мэдэж магадгүй. Тэр бол өнөө цагийн хамгийн алдартай, ашигтай ажиллаж буй хувцас дизайнеруудын нэг. Гэхдээ тэр хориод наснаасаа хувцас дизайнерийн карьераа эхлүүлээгүй юм. Вера 8 наснаасаа уран гулгалтаар хичээллэж эхэлжээ. АНУ-ын аваргад оролцож, Sports Illustrated сэтгүүлд хүртэл гарч байв. Гэвч АНУ-ын олимпийн багт багтаж чадаагүй тул хувцас загвар руу анхаарал хандуулах болсон аж. Sarah Lawrence-ийг төгссөнийхөө дараа Vogue сэтгүүлд редактороор орж, 17 жил ажилласан бөгөөд 1987 онд Ralph Lauren-д орж, богино хугацаанд ажилласан нь хувцас загварын ертөнцийн гүнд орох хүслийг төрүүлжээ. 2 жилийн дараа 40 настайдаа тэр анхны даашинзаа зохион бүтээсэн байна. Түүнээс хойш, Ванг алдартай хүмүүсийн хувцасны загварыг гаргадаг болж, карьер нь мандсан юм. Өдгөө тэрээр 420 сая долларын хөрөнгөтэй.

Эх сурвалж: www.unread.today