"Силикон Хаус" Питч 11-р сар

Мэдээллийн технологийн үндэсний паркаас зохион байгуулдаг Силикон хаус питч тэмцээн энэ удаа ихээхэн онцлогтой болж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд Финляндын олон улсын байгууллагын Шинжлэх ухаан технологийг дэмжих төслийн мэргэжилтэн Teemu Гарааны бизнесийн олон улсын туршлага, монголд хэрэгжүүлэх боломжийн талаар мэдээлэл өгч питч сонирхож ирсэн оролцогчидтой ярилцсан юм. ШУТИС-ийн КТМС, МУИС, Этүгэн сургуулийн 50 гаруй оюутнууд өөрсдийн сонирхсон асуултаа асууж, мөн оролцогчдоос 3 хүн питч хийж оролцлоо.